Ж.Энхбаяр: Үйлдвэрлэлд 77 тэрбумын зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлнэ
2024.10.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Энхбаяр: Үйлдвэрлэлд 77 тэрбумын зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлнэ

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Хөдөө ахуйн биржид хоршоодыг оролцуулах ажил хангалтгүй явж ирсэн. Төсөлд тусгаснаар нийтдээ 26 мянган хоршоогоор тоог нэмэгдүүлнэ гэж. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг биржээр дамжуулж, экспортолно гэсэн. Үүнийгээ “Хүнсний хувьсгал”,  “Цагаан алт” хөтөлбөрүүдтэй уялдуулах уу. Ирэх оны төсөвт Хөдөө аж ахуйн биржийн цар хүрээг тэлэхтэй холбоотой төсөв харсангүй.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны багц 2023 оныхоос 541 тэрбум төгрөгөөр буюу 150 хувиар нэмэгдсэн. Зардал нэмэгдэх болсон шалтгаан нь урсгал зардал болон хувийн хэвшилд олгох татаас нэмэгдэж. Хувийн хэвшилд олгох татаас 554 тэрбум буюу хагас их наядын төсөв тавигдсан байна. Байгаа оносон татаас болж чадаж байгаа юу. Татаас олгосноор хөдөө аж ахуйн салбарт ямар бодитой өсөлт гарах вэ.

Урсгал засвар дотор анхаарал татах гурван ангилал байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 98.7 тэрбум, бараа ажил үйлчилгээний бусад зардал 7.7 тэрбум, норматив зардал гээд 28.6 тэрбум тавигдаж. Нэмэгдсэн шалтгаан нь юу вэ?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Арьс шир нэхийнд татаас өмнө нь өгч байсан, 10-аад жил явсан, тэр хүрээндээ л хэрэгжиж байгаа, давхардсан зүйл байхгүй. Улс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт төрийн оролцоог бүх хүрээнд хязгаарлаж байгаа. 100 хувь зөвхөн хувийн хэвшлийг дэмжинэ, энд байгаа бүх мөнгө хувийн хэвшилд очно.

Covid-19 -ын нөхцөл байдлыг эргэж нэг санаарай, нэг сар алдахад Монгол Улс картын бараанд орж байсан. Хүнсний аюулгүй байдал тийм эмзэг сул байсан. 100 хувь импортод дулдуйдсан. Хэт уул уурхайдаа тулгуулаад тарьдаг ургуулдаг, үйлдвэрлэдэг зүйлээ орхисон.

Ноцтой байдал үүсгэх нь тодорхой болсон. Аюулгүйн зөвлөлөөр асуудал танилцуулагдсан, улмаар “Хүнсний хувьсгал”, “ Цагаан алт” хөтөлбөрүүд гарсан шалтгаан энэ. Иймд уул уурхайн таатай мөчийг ашиглаад богино хугацаанд хувийн хэвшилдээ бүх талын дэмжлэгийг өгч байгаа. Мал аж ахуй газар тариалан хоёроос хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл гол түүхий эдээ авч үйлдвэрлэл явуулж байгаа.

Цогцоор нь анх удаа нэгтгэсэн цогц дөрвөн бодлого явж байгаа. Хөдөө аж ахуйн бирж энд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Яагаад малчдаа хоршоолоод байна гэдэг чинь Хөдөө аж ахуйн биржийн анхан шатны оролцогчдоо хоршоолсон ногоочин, малчин, фермерчин гэж үзэж байгаа. Тэнд бэлтгэгдэж байгаа хөдөө аж ахуйн гаралтай бүх түүхий эдийн мэдээлэл биржээр дамжаад үйлдвэрлэлтэй холбох ажил. Та бүхэн санаж байгаа бол 1990-ээд оны эхээр түүхий ноолуураа хил ачаад янз бүрийн байдлаар явдаг байсан. Хөдөө аж ахуйн бирж  өнөөдөр ноолуурын экспортыг 10 хувь бүрэн хяналттайгаар экспортлох төвшинд хүрсэн. Сая үр тарианы арилжааг амжилттай хийлээ.

Ургацаа хураалаа баланс гаргалаа, үр тарианы арилжаа хийлээ. Тэжээлийн үйлдвэрүүд, сүүний ферм, компаниуд үрээ авна, гурилын үйлдвэрүүд тариагаа авна, үүний дараа илүүдэл дутагдлаа тодорхойлдог.

Одоо бид тосны ургамлын экспортыг цэгцлэх, бүгдийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулах баталгаажуулах ажил хийнэ. Монгол Улсын хөдөө аж ахуйд экспортын том боломж байна.

Төсвийн тухайд надад 5.9 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тавигдсан байгаа.  40-өөд тэрбум төгрөгийн үргэлжилж байгаа байшин барилгын төсөв байгаа. Шинээр тавигдсан 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дотор хөдөө аж ахуйн шинэчлэлийн арга хэмжээ байхгүй.

Үр дүн нэхлээ, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноосонд 25.4 тэрбумын урамшуулал, арьс ширэнд 10 тэрбум төгрөг тусгасан.

Салбарын үйлдвэрүүдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд 77 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнөгөллөлт эдлүүлнэ. Энэ нь өөрөө 1.5 их надын зээлийг өдөөж байгаа. Нэг төгрөгөөр л 10-ыг өдөөж байна гэсэн үг. Салбарын хэмжээнд энэ онд экспорт 1 их наяд төгргөөр нэмэгдсэн, импорт 260 тэрбумаар багассан. Цаашид экспортоос олох орлогын тоо хэмжээ өснө.

Бодлого маань цогц, үйлдвэрт тушаасан сүү, үйлдвэрт тушаасан арьс шир болгонд урамшуулал үйлчилнэ. Хувийн болон бусад зохицуулалтаар хэрэглэсэн тохиолдолд урамшуулал олгохгүй. Өгөөж өндөр гарч байгаа, Цогц үндэсний хэмжээний хөдөө аж ахуйн салбарыг хамарсан бодлого явж байгаагүй. Ноос ноолуур, арьс шир, жимс жимсгэнэ, малчдаасаа авахуулаад тариачид, ногоочид, сүүнийхэн гээд бүгд хөдөлгөөнд орсон, бүгд идэвхжсэн. Гадаад нөхцөл байдлаа хараарай, амаргүй үед маш хурдтай ажиллаад амжаад дотоод үйлдвэрлэлээ босгоод авъя, тодорхой хэмжээнд дотоодоосоо хэрэгцээгээ хангадаг болъё гээд ажиллаж байна.

Г.ХОРОЛ

ШИНЭ МЭДЭЭ