Монголын мөөг, мөөгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл өнөөдөр “Монголын мөөг, мөөгчдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Н. Хэрлэнчимэг, гүйцэтгэх захирал Э.Мөнгөнзалаа болон бусад төлөөлөлтэй уулзалт хийв.
Монгол оронд ургадаг эмийн болон хүнсний мөөгний судалгаа шинжилгээ, мөөгний эх омгийн лаборатори, мөөгний мицель үйлдвэрлэл, мөөгний генийн банк, жишиг үйлдвэр байгуулах, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, мөөгний технологийн карт, стандартыг боловсруулж, батлуулах, хүнсний таримал мөөгийг шинжлэх ухааны үндэстэй тарьж, ургуулах боломжын талаар ярилцаж, санал солилцлоо.
Д.Рэгдэл гишүүн Монголын талын цагаан мөөгний судалгаа дутмаг байдаг, мөөгний судалгааг хөгжүүлж, мөөгний стандартыг боловсруулж батлуулах чухлыг онцолж, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн мөөгний шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд таниулан, сурталчлах, мөөгний зөв зохистой хэрэглээг бий болгох нь чухал гэдгийг онцоллоо.