2024.10.26
Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Энэ амралтын өдөр буюу 2024.10.26-ны өдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
- Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоолгүй, тогтвортой эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж нийт 9 блок байрны 3 блокд засвар хийжээ,
- Нийт 100 ажилчидтай ба ажилчид, эмч, сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах үүднээс 250 хүүхдийн цэцэрлэгийг барьж байна,
- Амаржиж буй эхчүүдийн сэтгэл санаа, төрөх үйл явцыг дэмжиж, дотно орчин тойрныг бүрдүүлэх үүднээс дулаан, тав тухтай төрөх өрөөнүүдэд нөхрийн хамтаар байрлаж төрөх боломжийг бүрдүүлжээ,
- Чанартай, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор бүх ажилчид найрсаг харилцааг бүрдүүлж, ил тод, мэдээлэлтэй үйлчилгээг хангаснаар иргэд, эхчүүд, үйлчлүүлэгчдээс ирж буй гомдол эрс багассан байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ бүтэн цагаар асарч буй ээжүүдэд эрт илрүүлэгт хамрагдах боломжийг хангаж байна.
Цаашид бусад блок байрнуудад бүтэн засварыг хийх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлчилгээг улам сайжруулах, чанаржуулах гэх мэт ажлыг шат дараалалтайгаар хийхийг зорьж байгааг ЭХЭМҮТ-ийн баг хамт олон онцлов. Эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг бий болгохын төлөө зорин ажиллаж буй тус төвийн хамт олонд амжилт хүсье.
Цаашид ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаа тогтвортой, үйлчилгээний чанар улам сайжирч, үйлчлүүлэгчдэд эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, тогтвортой, чанартай байлгах чиглэлээр УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран тууштай ажиллахыг зорьж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.04
ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2024.10.26