МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ж.Ганбаатар: Хаалтын санхүүжилтийг Засгийн газрын журмаар шийдэх нь боломжгүй

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсгийн ахлагч НӨТ-ийн хангалттай авна гэж байна. Энэ боломжгүй эцсийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа татвараас чөлөөлөгддөг. Уг нь НӨТ авах бүрэн боломжтой. Сангийн яам тодорхой хариулт өгөөгүй. Үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх үү. Эсвэл 90 хувь хүүргэснийг хэлэх үү. НӨТ бол АМНАТ-аас илүү татвар. Үүн дээр нүдээ аниад өнгөрч болохгүй. Өнөөдрийн байдлаар НӨТ-өөс чөлөөлж байгаа. Байнгын хороон дээр хуульд өөрчлөлт оруулах санал хэлсэн.

Хаалтын санхүүжилтийг Засгийн газрын журмаар шийдэгдэнэ гэдэг боломжгүй. Үүнийг зарим гишүүд хэлсэн. Хөрөнгө оруулагч тал болон манай улсад тодорхой байх хэрэгтэй. Уран дээр хаалт бол хамгийн чухал, хуульд тодорхой оруулах ёстой. Дараа нь том асуудал дагуулж магадгүй. Энэ хуульд орон нутгийн харилцааг тусгаж өгөөгүй. Үүнийг оруулаагүйгээс болж Ховдод үүссэн асуудал дахин гарна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ