МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

О.Батнайрамдал: Монгол банк уул уурхайн нөхөн сэргээлтийн мөнгө хадгалдаг арилжааны банк биш.

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд бол дэмжиж байна. Би өөрөө ажлын хэсэгт нь байгаа үүн дээр заавал ярих ёстой зүйл байна. Ураны төсөл бол 2024-2027 он хүртэл бүтээн байгуулалт явж байгаад 2060 он хүртэл уурхай ажиллах юм. 2060 онд энэхүү уурхай хаагдаад байгаль орчны нөхөн сэргээлт явагдана энэ бүхэл бүтэн 10 жил нөхөн сэргээлт явах ийм концепци орж ирж байгаа тэр үед уурхайн үйлдвэр хаагаад байгаль орчны нөхөн сэргээлт явагдаад хаалтын дараах засвар арчилгаа гэж гурван үндсэн зүйл байгаа энэ гурав буцаад маш их мөнгөн хөрөнгө шаардана энэ хууль явснаараа дараа дараагийн томоохон уул уурхайн төслүүд хаалт болох, нөхөн сэргээлт болоход яах юм тэр мөнгөн хөрөнгө хаана эрсдэлгүй найдвартай байх вэ гэдэг маш том концепцийн асуудал энэ хуульд оруулж ирж байгаа. Тэгтэл энд зарцуулах мөнгөн хөрөнгө уг нь уул уурхайн компани өөр дээрээ эрсдэлээ үүрэх ёстой юм. Ажлын хэсэг дээр өчигдөр орой дэмжигдсэн санал бол үүнд зарцуулагдах 320 сая орчим доллар энэ жил болгон ойролцоогоор 10 сая доллар хуримтлагдаж явсаар байгаад нөхөн сэргээлт хийх тэр 10 жилд 320 орчим сая долларын асуудал яригдах ёстой тэгэхээр энэ мөнгө буцаад монгол банкны ирээдүй сангийн харилцах дансанд байхаар дэмжигдээд ороод ирчихлээ. 

Уул уурхайн хаалтын мөнгө гэдэг чинь 2060 онд 100 хувь байгаль орчин нөхөн сэргээлтэд зарцуулагдах мөнгө байх ёстой тэгтэл үүнд монгол банкаа оруулчихлаа, монгол банк уул уурхайн нөхөн сэргээлтийн мөнгө хадгалдаг хүү тооцдог арилжааны банк биш шүү дээ. Монгол банк дээр байгаа ирээдүй өв сан одоо бүр баялгийн сантайгаа хутгачихсан баялгийн сангийн хууль зөрчсөн агуулга ороод ирчихсэн.Баялгийн санд уул уурхайн хаалтын мөнгийг байршуулдаг харилцах данс болж хувирлаа, болохгүй шүү дээ. ОУ-ын жишгийг дагах ёстой  санхүүгийн байгууллагад баталгаа эсхүл ОУ-ын санхүүгийн бүтээгдэхүүнд байршуулдаг энэ бол Австрали, Канад, Өмнөд Африк энэ бүх жишиг орнуудад хэрэглэгдэх хамгийн түгээмэл хэрэглэгддэг зарчим тэгэхээр энэ саналыг оруулаад уначихлаа. Эрхэм гишүүд минь та бүхэн үүнийг ойлгоод дэмжээд өгөөч ээ. Сүүлдээ энэ заалт бол Үндэсний баялгийн сангийн хууль зөрчсөн заалт боллоо шүү зарчмаа зөрчсөн тэгэхээр хууль зөрчсөн заалт орохоор яг яах ёстой юм эсхүл хууль зүйн байнгын хорооноос дүгнэлт гарах ёстой юу? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ