МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

А.Ганбаатар: Том төсөл хэрэгжүүлэхэд төр төслөө дуустал хамгаалах хуулийн зохицуулалт байна уу

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хамтарсан засгийн газрын зорилго 14 мега төслөө зоригтой урагшлуулах. Ийм учраас хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн төслийг оруулж ирэхдээ эрэмбэ, дарааллаа хэрхэн харж байна. Жишээ нь үүнийг эдийн засгийн утгаар нь авч үзэхэд алттай харьцуулахад, 1кг алт 80 мянган доллар зах зээл дээр байхад уран 280 доллар байх юм байна.Эндээс харахад эдийн засгийн өгөөж харагдах байх. Харин Үндэсний аюулгүй байдал,бодлого талаасаа хэрхэн харж байна.

Үндэсний аюулгүй байдлын заалт дотор Үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашгийг онцгойлон анхаарна. Ялангуяа гадны төслийг хэрэгжүүлэхдээ үүн дотор тусгаар тогтнол, аюулгүй байдал, дипломат яриа хэлэлцээрийн замаар шийднэ гэсэн байгаа Энэ хуулийн төсөл энэхүү үзэл баримтлалаа барьж чадсан уу. Орон нутаг хохирч үлддэг гэж орон нутгаас сонгогдсон гишүүд хэлдэг. Энэ үнэн тухайн орон нутаг өгөөжөө хүртдэггүй. Том төсөл явахад төр нь өөрөө төслөө дуустал хамгаалах хуулийн зохицуулалт бий юу. Гэрээ байгуулж өгөөд орхидог.

Элдэв сөрөг мэдээлэл цацагдаж, ард түмнийг турхируулж, том төсөл унагаах ажил явагддаг. Энэ ордыг ямар аргаар олдворлох вэ. Стратегийн орд газрыг хариуцсан тохируулагч агентлаг Засгийн газрын харьяа байдаг байсан. Одоо яаманд харьяалагдснаар ач холбогдол нь ямар байгаа вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ