МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Монголын залуу эрдэмтдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа
2024.11.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Монголын залуу эрдэмтдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Залуу судлаачдын академи байгуулах талаар холбогдох албаныхан уулзаж, санал солилцлоо.

Тус уулзалтад Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч С.Бямбахорлоо, холбооны гүйцэтгэх захирал Д.Хандмаа, Байгалийн ухааны салбарын ЗЭХ-ны Эрдэм шинжилгээний албаны дарга Б.Отгонсувд нар оролцсон байна.

Энэ үеэр Монголын залуу эрдэмтдийн холбооны стратеги төлөвлөгөө, салбар хороод болон Залуу судлаачдын академи байгуулах талаар санал солилцжээ. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хэлэхдээ "Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь Олон улсын шинжлэх ухааны академиудын Зөвлөлийн гишүүн. Олон улсын шинжлэх ухааны академи нь дэлхийн залуу эрдэмтдийн академийг өөрийн бүтэцдээ байгуулан ивээл дороо ажиллуулдаг. Зөвлөлөөс өөрийн гишүүн академиудыг бүтэц, харьяалалдаа залуу судлаачдын академи байгуулах санал дэвшүүлж ажилласны үр дүнд эдүгээ олон орны ШУА-иуд өөрийн орны залуу эрдэмтдийг нэгтгэсэн академитай болсон. Энэ жишгээр бид ажиллах боломжтой. Гишүүний зүгээс зөвлөж, дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй" гэдгээ илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ