2024.11.13
Эдийн засаг, Худалдаа
Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлах ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын даргын захирамжаар 126 гишүүн 53 ажлын хэсэгт хуваарилагдан ажиллаж буй.
Энэ хүрээнд "Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг" анхны хуралдаанаа өнөөдөр (11 сарын 13)-нд хийлээ.
Хуралдаанаар ажлын хэсгийг төлөвлөгөөг батлан цаашид богино хугацаанд эрчимтэй ажиллах талаар санал солилцжээ.