2024.10.27
Эрчим хүч
А.Ганбаатар: Эрчим хүч бол эдийн засаг болон тусгаар тогтнолын баталгаа
УИХ дахь Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд болон салбарын мэргэжилтнүүд Эрчим хүчний реформ сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарч дотоод хэрэгцээгээ хангахаас гадна цаашлаад экспортлох боломж байгаа тухай асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөжээ.
Тус хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн А.Ганбаатар энэ талаар "Эрчим хүч бол эдийн засгийн хийгээд тусгаар тогтнолын баталгаа болох сэдэв. Үнийн тарифийг алдагдалгүй түвшинд аваачих, улмаар нэг биш тархмал эх үүсвэр бий болгох, хувийн хэвшлийнхэн оролцох бизнесийн ашигтай салбар болгох нь гол зорилго гэдэгт санал нийлцгээж байна.
Одоо зөвхөн хамтарсан Засгийн газрын үед улс төрийн зориг гаргах хэрэгтэй байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.