2024.11.20
Эрүүл мэнд
Монголд эмчлэгддэггүй 26 төрлийн өвчнийг дотооддоо эмчлэхийн тулд эмч нарыг гадаадад сургалтад хамруулж байна
үл мэндийн сайд Т.Мөнхсайхан томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор бодлогын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Газар дээр нь ажиллахад эрүүл мэндийн байгууллагууд хариу арга хэмжээ, бэлтгэл ажлаа хангаж, сайн ажиллаж байгаа боловч ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ өмнөх оны мөн үеэс өндөр байгаа юм.
Иймээс иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд маань хэллээ. Амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, гараа угаах гэх мэтээр энгийн сэргийлэх арга хэмжээг авах нь өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болж байна. Мэдээж эмч мэргэжилтнүүд 24/7 ажиллаж үүргээ биелүүлж байгаа. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
- Хүүхдийн томуугийн эмчилгээний ЭМДСанхүүжилтэд хасалт хийхгүйгээр шийдвэрлэлээ.
- СХДНЭ-ийн ЭМДС-аас авах авлагыг шийдвэрлэв.
- Эмнэлгийн хуучин байранд нэмэлт ор дэлгэхэд шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэлээ.
- Хүүхдийн тасагт CRRT бөөр үргэлжлүүлэн орлуулах аппарат шийдвэрлэлээ.
- Зөөврийн зүрхний эхо шийдвэрлэлээ.
- Хавдрын чиглэлээр 3 эмчийг багаар нь Турк улсад практик туршлагад сургахаар болов.