Олон улсын “Aгро Вьет-2024” үзэсгэлэнд монголын 10 гаруй ААН оролцож байна
2024.11.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Олон улсын “Aгро Вьет-2024” үзэсгэлэнд монголын 10 гаруй ААН оролцож байна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 19 дүгээр хуралдаан болж байна. 

Энэ хүрээнд комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тус улсын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламд бараалхжээ. 

Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам хэлэхдээ “Хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцолж, уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, түүний  дотор хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох боломж бий” хэмээн онцлон тэмдэглэв. 

Уг саналыг талууд харилцан дэмжиж, санал нэгджээ. Мөн түүнчлэн хуралдааны үеэр Ханой хотод олон улсын хөдөө аж ахуйн “Aгро Вьет-2024” үзэсгэлэн болж, монголын 10 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

ШИНЭ МЭДЭЭ