МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ж.Ганбаатар: Ураны баяжмал эцсийн бүтээгдэхүүн биш учраас НӨАТ авах ёстой

УИХ-ын чуулганы /2024.11.21/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Ураны баяжмалын экспортоос НӨТ авах уу. Үүнийг хэлэлцүүлгийн явцад асуугаад хариултаа авч чадаагүй. Энэ эцсийн бүтээгдэхүүн биш. Ийм учраас НӨАТ-аа авах ёстой байх. Орон нутгийн харилцаан дээр сайн дэмжлэг үзүүлээрэй. Хаячихвал болохгүй юм байна лээ. Аль аль талдаа зохицуулалт хэрэгтэй. Цөмийн энергийн хуульд зохицуулалт, хамгаалалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуульд зохицуулалт, хамгаалалт сайн орсон. Энэ хуульд өөрчлөлт орохоор хоёр жил гаруйн хугацаанд ажлын хэсгийнхэн сайн ажилласан. Одоо яаман дээр баг нь өөрчлөгдөж байгаа юм байна лээ.

Үүнийгээ сайн өөрийн болгож, энэ хуульд нухацтай хандаж өргөн барих биз ээ. Одоо бас нэлээн зүйлд өөрчлөлт орсон байгаа. НӨАТ дээр бусад компаниуд барьцана, ийм ойлгомжгүй үлгэр дуурайлал үзүүлж магадгүй. Эцсийн бүтээгдэхүүн биш бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгдлөө. Үүнд Сангийн яам тодорхой хариулт өгч,ийм сул мөнгөний араас явах ёстой. Ажлын хэсгийн явцад зарчмын зөрүүтэй санал гаргая гэсэн Пүрэвдорж дарга хөндөгдөөгүй санал гээд хүлээж аваагүй. 

ШИНЭ МЭДЭЭ