МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.21
Улстөр

Д.Бум-Очир: Монголчууд бидний үнэт зүйл болсон түүх соёлын дурсгалт зүйлсэд хүндэтгэлгүй хандаж байгаа мэт харагдах вий!

УИХ-ын чуулганы /2024.11.21/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

Соёлын өвийг хамгаалах тухай хууль дээр, соёлын биет бус өвийг таньж, тогтоох, судалгаа шинжилгээг өмчийн бүх хэлбэрийн эрдэм шинжилгээний лабораторид хийнэ гэсэн байна. 27.8-т хот суурин барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна гэсэн байгаа. Энэ тухай асуултыг бүлэг дээр танилцуулж байхад асуусан. Компани маань энэ судалгааг хийлгээгүй гэж ойлгосон. Үүнийгээ хийлгээрэй гэдгийг миний зүгээс протоколд тэмдэглүүлмээр байна! 

27.9-т урьдчилан хайгуул судалгааг хийлгэх, илэрсэн түүх соёлын судалгааг авран хамгаалах ажлыг захиалагч хариуцна гэсэн байгаа.  Үүнийгээ төсөвтөө суулгаарай гэдийг онцлон хэлье.  

Зүй нь байгаль орчны үнэлгээ хийлгэж орж ирсэн. Яг үүнтэйгээ хамт соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалтуудыг биелүүлэээд,  судалгааг хийлгээд дүгнэлт шинжилгээг нь аваад орж ирсэн байх учиртай. Үүнийгээ цаг алдалгүй хийгээрэй. Эс бөгөөс хууль биелүүлээгүй юм шиг харагдана. Монголчууд бидний үнэт зүйл болсон түүх соёлын дурсгалт зүйлсэд хүндэтгэлгүй хандаж байгаа мэт харагдах вий!  

ШИНЭ МЭДЭЭ