2024.11.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
"Монгол Улсад геополитикийн хувьд том боломж нээгдэж байна"
УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж өнөөдөр /2024.11.21/ баталлаа. Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар хамгийн өндөр АМНАТ авах орчин бүрдэж байгаа ажээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж өнөөдөр баталлаа. Тус хуулийн хүрээнд Засгийн газар, Орона группийн хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ уг хуулийн дагуу орж ирнэ. Цөмийн энергийн хууль батлагдсанаар атомын цахилгаан станц барих, түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж байна. Франц улстай хийж буй Ураны хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгойн гэрээтэй дүйцэхүйц томоохон гэрээ болж байна. Гэхдээ гэрээний хэрэгжилт, үр өгөөжийг илүү сайжруулна.
Тухайлбал, суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ есөн хувь нийтдээ 19 хувийн АМНАТ-тай байхаар баталлаа.
Газрын доорх баялгийн дийлэнх нь ард түмэнд очдог байх ёстой. Ураны ордоос орох орлогын ихэнх хувь нь Монгол Улсад орж ирж ард иргэдэд өгөөжтэй байх юм. Үүнээс үүдэж Монголын эдийн засаг илүү сайжрах боломж бүрдэж байна. Мөн гадаадад том том төслүүд хэрэгжих эхлэлийг тавьж байна. Монгол Улсад геополитикийн хувьд том боломж нээгдэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20