2024.11.22
Эдийн засаг, Худалдаа
Р.Батболд: Бид ард түмний элч хүний хувьд ёс зүйтэй байх хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
2025 оны төсөв шинэ парламент, хамтарсан Засгийн газрын анхны төсөв. Төсөв хэлэлцэх явцад төсвөө алдагдалгүй батлах арга байна уу гэж асууж байсан олонхоороо батлаад яван. Бид ард түмний элч хүний хувьд ёс зүйтэй байх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн хориг орж ирсний дараа Сангийн сайд төсөв оруулж ирээд Төсвийн байнгын хорооны дарга баталсан юм шиг ярьж байна. Өөрсдөө баталсан шүү. Засгийн газар төсөвт хэмнэлт хийж бодлого барьж ажиллах боломж бий юу.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.