Улаанбаатар- Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ
2024.11.22
Гадаад харилцаа

Улаанбаатар- Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан Вьетнам улсын нийслэл Ханой хотноо болж буй. 

Монгол Улсыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тус хуралдаанд оролцож байгаа билээ. 

Хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа холбооны талаар олон чухал асуудал хэлэлцсэн бөгөөд үүний нэг нь иргэдийн зорчих урсгал юм. 

Тодруулбал, 2023 онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. 

Энэ хүрээнд Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд, тогтмол нислэгийг энэ оны 12 дугаар сараас эхлүүлэхээр болжээ. Ингэснээр хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг сайд Ж.Энхбаяр онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ