2024.11.20
Эдийн засаг, Худалдаа
Чингэлтэй дүүрэгт 200 ортой нэгдсэн эмнэлэг барьж, тоног төхөөрөмжөөр хангана
"Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 2 дахь зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, АХБ-ны Суурин төлөөлөгч Шаннон Көүлин нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын энэхүү хэлэлцээр 82.2 сая ам.долларын санхүүжилттэй юм.
Тус төслийн зорилго нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг чанаржуулах, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг нэмэгдүүлэхэд оршино.
Энэхүү эх үүсвэрээр дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнд:
- Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 200 ортой нэгдсэн эмнэлэг барьж, тоног төхөөрөмжөөр хангах,
- Ховд аймагт 200 ортой бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөөр хангах,
- 15 хүнд үйлчлэх хүчин чадалтай 7 дүүргийн болон сумын эрүүл мэндийн төвийг барьж, бүрэн тоног төхөөрөмжөөр хангах,
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг сайжруулж, худалдан авах ажиллагаа, санхүүгийн болон эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10