2024.11.28
Орон нутгийн хөгжил
Төвийн бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлснээр 2030 он гэхэд ДНБ ₮10-15 их наядад хүрнэ
Дархан хотод болж буй Төвийн бүсийн хөгжлийн чуулганд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, УИХ, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Төвийн бүсийн хөгжлийг дэмжихийн тулд олон улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбох, эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжин, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч“ бүс болох бодлогыг УИХ, Засгийн газраас баримталж байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
Үүний тулд:
- Эрчим хүчний нийлүүлэлт, авто замын холболтыг нэмэгдүүлж, тээвэр логистикийг сайжруулна
- Чөлөөт бүс, боомтын хөгжлийг дэмжинэ
- Инноваци, технологийг нэвтрүүлнэ
- Ногоон, эко суурьшлын бүсийг бий болгоно
- Хүний нөөцийг чадавхжуулна
Бүсчилсэн хөгжлийн зорилтын дагуу 2030 онд Төвийн бүсийн хөгжилд дараах үр дүн гарна гэсэн тооцоолол байна.
- Бүсийн ДНБ 10-15 их наяд төгрөгт
- 1 хүнд ногдох ДНБ 8,410 ам. долларт
- Хүний хөгжлийн үзүүлэлтийн индекс одоо 0,73 байгаа бол 0,852
- 307 мянган хүн ам 405 мянгад хүрнэ гэж үзэж буй.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10