С.Ганбаатар: Энэ хэлэлцүүлгийн хууль эрх зүйн орчин дутуу эсэх дээр дүгнэлт хийсэн үү?
УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулж 1 дүгээр асуулт бол хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл шаардлагатай холбогдуулж би асууж байсан. 2 дугаар асуулт хуулийн төслийн зохицуулах харилцаа хамрах хүрээ. 3 дугаар асуулт бол хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай хэр уялдаж байгаа вэ гэдэг дээр асуулт асуусан. Түрүүн Б.Жавхлан сайд их чухал зүйл хэлсэн. Ерөөсөө л энэ хэлэлцүүлэг энэ төсвийн болон хуулийн хэлэлцүүлгийг хариуцлагатай чамбайруулж хийе гэж санал гаргасан. Энэ туйлын үнэн. Хэлэлцүүлгийн үед гишүүдийн ярьж байсан зүйлүүдийг яагаад алагчилж байгаа юм бэ? Энэ эрх зүйн орчинд нь орсон уу л гэж би асуусан. Өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл маш зөв зөв дүгнэлтүүд байсан. Тэдний дүгнэлтүүдийг яагаад алагталж байгаа вэ л гэж асуусан. Үндсэн хуулийн 20 дугаар зүйл дээр УИХ төр эрх барих дээд байгууллага хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална гэж зааж байгаа шүү гагцхүү. Тэгэхлээр өнөөдөр энэ хууль тогтоох энэ эрх мэдлээ Ерөнхийлөгчтэй хуваалцаж байгаа үйл ажиллагаа юм байгаа юм шүү дээ. Нэг эрх мэдлийн салаа нөгөө эрх мэдлийн салаа руугаа дамнаж орж ирж байгаа явцад энэ бол хориг зөв зүгээр энэ үйл явц хариуцлагатай чамбай байя аа шийдвэр гаргаж байгаа явц нь чамбай байя аа л гэж байгаа юм. Анх одоо энэ төсөв орж ирэхэд миний асууж байсан нэг асуулт байна. Төсөв ард түмэн даяараа хэлэлцүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч болгон хэлэлцсэн нэг ч санал орж ирээгүй гэж орж ирсэн юм шүү. Тэгэхлээр энэ хэлэлцүүлгийн хууль эрх зүйн орчин нь өөрөө дутуу байна уу, сул дорой байна уу гэдэг талаар энэ үзэл баримтлалын хувьд энэ дээр дүгнэлт хийсэн үү л гэж би асуусан. Энэ дээрээ бодож анхаарч хандаасай. Өнөөдрийн энэ хоригтой холбоотой асуудал дээр би субъектив хандсангүй өөр дээрээ хүлээж аваад л, бухимдаад л, уурлаад л бачуураад байв даа. Би объективный хандаж байна хэн ч байсан бай хориг байна уу, төсөв хууль хэлэлцэхдээ хариуцлагатай чамбай байя аа гэж байгаа юм.