МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.06
Эдийн засаг, Худалдаа

Ц.Идэрбат: Гишүүд улстөржихгүй хөгжлийн мега төслүүдийг батлахад бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2024.12.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон. Төсвөө дахин хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн Төсвийн тухай хуульд бүтнээр нь тавьсан хоригийг Их хурал хүлээн авлаа. Анх удаа төсвөө алдагдалгүй батлахаар Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг зүг рүү харлаа. Анх удаа Монгол Улсын парламент төсвийг 330 гаруй сум руу хэн нь их төсөв тавиулах вэ гэж уралдах биш, Монгол Улсын хөгжлийг цааш нь авч явах тал дээр шийдвэр гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд чи, бидээ хүрч чадамжтай, чадамжгүйгээр дуудуулж явлаа ч гэсэн өнөөдөр Монгол Улсын парламент анх удаа төсвөө алдагдалгүй батална, үүн дээр дараагийн удаа анхаарна гэж үзэж байна.

Гэхдээ алдагдалгүй төсөв дээр анхаарах зүйлс бий. Зээлийн хүү буурах, зээлжих зэрэглэлээ нэмэх гэх мэт улс орны хүрээнд хүлээгдэж буй зүйл байна. Шадар сайд хагас жилээс үр дүн гарч эхэлнэ гэж танилцууллаа. Энэ бол нааштай мэдээ. Бид олсон мөнгөө зөв хуваарилах зүйл ярьж байгаа ч улсын хөгжлийг тодорхойлох төслийг улс төржихгүй батлах,бодлогын дэмжлэг үзүүлэх ийм зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Үргэлжлүүлэх төслүүдийг үргэлжлүүлнэ гэсэн байна. Зарим төсөл дээр анхаарах зүйл бий. Орон нутагт хөрөнгө оруулалтаа шийдэх орон зай хэзээ гарах вэ. Тэтгэврийн нэмэгдэл хэзээнээс орж ирэх вэ. Энэ жилээс төрийн албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулж явна. Энэ талаар тайлбар өгнө үү.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ