ПОСТ 12: Гадаад улс орнуудын нэрийг журамлан тогтоох санаачилга
2019 онд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Тэсхомэ Тога Чанакаг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзсан үе.
2024.11.29
Гадаад харилцаа

ПОСТ 12: Гадаад улс орнуудын нэрийг журамлан тогтоох санаачилга

Жилийн өмнө Гадаад улс орнуудын нэрийг журамлан тогтоох тухай санаачлан, манай улстай дипломат харилцаатай 193 улсын нэрийг дипломат харилцаа тогтоосон он сарын дарааллаар нь өөрийн санал болгосон хувилбараар багцлан олон нийтэд хэлэлцүүлж эхэлжээ.

Энэхүү санаачилгаа үргэлжлүүлэн түгээх үүднээс гадаад улс орнуудын нэрийг журамлан тогтоох санаачилга бүхий постоороо сүүлд Франц, Гана, Конго Улсын тухай бичжээ. Эл бичвэрээ дараах постоор үргэлжлүүлье.

Пост 12

34. Танзани

Танзани манай хоёр 1967 оны 1-р сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон, албан ёсны нэр нь United Republic of Tanzania суахили хэлээр Jamhuri ya Muungano wa Tanzania оросоор Объединённая Республика Танзания буюу Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс. Нийслэл нь Dodoma буюу монголоор Додоома болно.

35. Этиоп
Этиоп манай хоёр 1967 оны 1-р сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон, албан ёсны нэр Federal Democratic Republic of Ethiopia амхар хэлээр የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ (ye’Ītiyoṗṗya Fēdēralawī Dēmokirasīyawī Rīpebilīk) оросоор Федеративная Демократическая Республика Эфиопия буюу Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс. Монгол хэлэнд “заан” гэдэг үг энэ этиопийн амхар хэлний ዝሆን (zəon) гэдэг үгнээс өөр хэлээр дамжилгүй шууд орж ирсэн байдаг. Яаж яваад тэгээд ороод ирсэн нь бүү мэд. Нийслэл нь Addis Ababa, оросууд Аддис-Абеба гэдэг, монголоор Аддис Аабэба болно.

36. Гэрэг
Гэрэг манай хоёр 1967 оны 3-р сарын 3-нд дипломат харилцаа тогтоосон, гэрэгээр Ελλάδα (Элада) гэдэг энэ улсын албан ёсны нэр нь Ελληνική Δημοκρατία (Элиники димократиа) англиар Hellenic Republic оросоор Греческая Республика гэдэг. Монголоор энэ улсыг Бүгд Найрамдах Хээлэн Улс гэж болох юм. Англиар Greece оросууд Грек гэдэг энэ улсын нэрийг унгарууд Gцrцgorszбg түркээр бүр Yunanistan гэдэг. Унгараар “гөрөг” гэж болж байвал монголоор “гэрэг” гэж бас болно гэсэн үг. Нийслэл нь Αθήνα юм. Англиар Athens оросоор Афинс гээд яагаад ч юм олон тоонд нэрлэдэг тул Атэна биш бүр Атинай гэмээр ч юм шиг. Ингээд өнөөдрийн постыг өндөрлөе, дараагийн улсууд Мавритани, Сири, Норвэг гурав бий!

ШИНЭ МЭДЭЭ