2024.11.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Улс тунхагласны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе
Өнөөдөр бид манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, өнө мөнхийн үнэт зүйлсийн үндэс суурийг бэхжүүлсэн түүхэн чухал үе, Бүгд найрамдах улс тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Өнгөрсөн зууны турш Монгол Улс эв нэгдэл, эрх чөлөө, энх тайвны төлөө тууштай тэмцэж ирсэн. Манай ард түмний нүүдэлчин уламжлал, зан заншил, эрх чөлөөний мэдрэмж өнөөдрийг хүртэл бидний ирээдүйг чиглүүлж, хөгжил цэцэглэлтэд хөтлөх замыг гэрэлтүүлж байна.
Манай улс өнгөрсөн хугацаанд хамаг дэлхийн улс үндэстнүүдтэй найрсгаар харилцаж, гадаад бодлогын үндсэн зарчмуудаа тууштай баримталж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж ирснийг би бахархалтайгаар тэмдэглэж байна.
Өнөөдөр бид өндөр дээд өвөг дээдсийнхээ холч ухаанд гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ өнөө цаг үеийнхэн, ирээдүй хойч үедээ хамгийн сайн сайхан бүхнийг хамтдаа хүсэн ерөөж байна.