МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.12
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Боловсролын салбарыг Монгол Улс тэргүүлэх салбар гэж үзэн бодлого, төсвийн хуваарилалтаа хийж байгаа

УИХ-ын чуулганы /2024.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Ц.Мөнхтуяа гишүүний асуултад хариуллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийнхаа дагуу саналаа илэрхийлсэн. Байнгын хороонд оролцсон гишүүдийн маань 3/2-оос дээш дэмжсэн ийм л зүйл. Энэ бол ардчиллын зарчим. Боловсролын салбарыг Монгол Улс тэргүүлэх салбар гэж үзэж, бодлогоо ч, төсвийн хуваарилалтаа ч хийж явж байгаа гэдгийг би зориуд хэлье. Өнөөдөр Монгол Улсын төсвийн урсгал зардлын 19%-ийг боловсролын салбар маань хөрөнгө оруулалтынхаа зардлын 12%-ийг эзэлжбайгаа. Нийлбэр дүнгээрээ бол 13,5%-тай байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагаар нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувийг тодорхой хувиудаар бууруулж явахаар бид төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллөө баталж явж байгаа. Энэ жилийнх 35%-тай, ирэх оных 33, 2027 оных 32%. Гэтэл нийт ДНБ-ний 6-аас доошгүй гээд хэлчихээр салбар хоорондын тэнцэл, мөн дээр нь одоо ба ирээдүйн хөгжлийнзохистой хөгжлийн тухай асуудалд асуудал байна гэж үзэж зориуд оруулсан. Тийм учраас боловсролын салбарын эсрэг, үр хүүхдийнхээ эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ биш. Энэ бол салбаруудынхаа зохистой хөгжлийн асуудал. Ирээдүйд улс орны хөгжлийг хангаж чаддагтөсвийнх нь орлогыг нэмэгдүүлж чаддаг, иргэдийнх нь амьжиргааг дээшлүүлж чаддаг салбар луугаа чиглүүлдэг хөрөнгө оруулалтынх нь хэмжээ зохистой хэмжээгээрээ явах ёстой. Монголын төр боловсролынхоо салбар, үр хүүхдүүдийнхээ төлөө бодлогоо ч тэр төсвөө ч тэр бүрэн чиглүүлж явж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ