2024.12.20
Зам, Тээвэр
“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжсэнээр 4 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ
УИХ-ын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын төслийн ажилтай газар дээр нь танилцлаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй.
2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.Монголд Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Захирамжаар "Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн даргаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ажиллаж байна.
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, зогсонги байдалд байгаа төмөр замын хил дамнасан холболт, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгаж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж буй.
undefined
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд Ц.Туваан тэргүүтэй УИХ-ын гишүүд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт боомтын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн ажлыг урагшлуулах, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэнээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж, манай улс жилд 165 сая.тн нүүрс экспортод гаргаж, төмөр замын тээврээр 4 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
2024.12.13
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20