Б.Батцэцэг: Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе
2024.12.29
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Батцэцэг: Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн түүхт ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Энэ түүхэн өдөр бид Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгаа сэргээн бататгаж, өнөөгийн Монгол Улсын үндэс суурийг тавьсан билээ. 1911 онд эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж, өв соёл, үнэт зүйлсийнхээ залгамж чанарыг бататгасан өвөг дээдсийнхээ эр зориг, ухаалаг шийдвэрийг энэ өдөр бид бахархан дурсдаг.

Өнөөдөр, энэхүү түүхт ойн өдөр бид Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзлээ дахин нотолж байна.
Эв нэгдэл, харилцан хүндэтгэлийн зарчмуудыг эрхэмлэн, монгол хүний эрх ашиг, нэр төрийг олон улсын тавцанд хамгаалах үйлсийн төлөө бид тууштай ажиллах болно.

Тусгаар тогтнолын баярын энэ өдөр бидний эрч хүч, урам зориг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгдэн нягтарч, Монгол Улсыг гэрэл гэгээтэй ирээдүйд хөтлөх болтугай.

Тусгаар тогтнолын энэ өдрийг бахархалтай, дурсамжтай, итгэл дүүрэн сайхан тэмдэглэхийг нийт ард түмэндээ хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ