bayarbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.01.27
Улстөр
Б.Баярбаатар: Ёс зүй, дэгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 16 асуудал хэлэлцлээ
Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан. Тиймээс хууль тогтоох үйл ажиллагаа илүү чанартай, үндэслэл гаргалгаа сайтай, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлагад суурилсан, гарцаагүй шийдлээ хүлээсэн асуудал, харилцааг оновчтой олж, тодорхойлсон байх ёстой хэмээн УИХ-ын дарга онцлоод байгаа. Энэ удаагийн 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулжээ.
Улмаар бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталсан байна. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо тайлант хугацаанд нийт 11 үүнээс дангаар 9, бусад Байнгын хороотой хамтран 2 удаа хуралдаж, хуралдаанаар 16 асуудлыг хэлэлцсэнээс 5 хуулийн төсөл, Байнгын хорооны 9 тогтоолын төсөл, хяналт шалгалтын 1 тайлан, яам, харьяа байгууллагын 1 тайлан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүдийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг байгуулагдан 7 удаа хуралдаж, 16 удаа уулзалт зохион байгуулж, 2 удаа орон нутагт ажиллаж, ажлын хэсгийн 5 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Харин ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ.
ШИНЭ
МЭДЭЭ
"Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо
2025.04.11
ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА НОГДУУЛАХ ТОГТООЛ БАТАЛЛАА
2025.04.09
"Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал" зөвлөгөөн хойд бүсээс эхэллээ
2025.04.08
Өмнөговь аймагт ажилалаа
2025.03.25
УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын талаар сургалт зохион байгууллаа
2025.03.24
Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг болов
2025.03.21
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
2025.03.19
Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын гишүүн Да.Цогтбаатарын асуудлаар мэдээлэл өглөө
2025.03.17
“Хойд бүсэд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдаа боллоо
2025.02.26
Тендерийн хуулийн ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа
2025.02.26
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
2025.02.25
Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна
2025.02.21
Б.Баярбаатар: Шахмал түлш асуудалгүй гэж гарсаныг өчигдөр би шүүмжилсэн
2025.02.04
Орхон аймагт ажиллаж, иргэдийнхээ санал сэтгэгдэл, шинэ санаа шийдлийг сонслоо
2025.02.03
Б.Баярбаатар: Сонсголоос гарах шийдвэрээс агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах шийдэл гарна
2025.01.30
Дундговь аймагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа
2025.01.28
Б.Баярбаатар: Ёс зүй, дэгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 16 асуудал хэлэлцлээ
2025.01.27
Б.Баярбаатар: Төрийн өмчит компани асуудлыг яагаад зоригтой цэгцэлж чадахгүй байна
2025.01.23
Б.Баярбатаар: Хархорум хотын концепцийг Засгийн газар батлах нь зүйтэй
2025.01.23
Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцлээ
2025.01.22