МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллав
2025.02.05
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллав

УИХ-ын ээлжит чуулган завсарлаж гишүүд орон нутагт ажиллаж байна. Монгол Улсын 2022 оны онцлох бүтээн байгуулалтаар шалгарсан “Нутгийн зам” хөтөлбөрийн хүрээнд Гурвантэс сумыг Даланзадгадтай холбох ажилд орон нутгийн төсвөөс зогсолтгүй хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

Энэ хүрээнд, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн Гурвантэс сумын иргэдтэй хийсэн энэ удаагийн уулзалтаар УИХ-ын ээлжит бус болон ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажил, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлууд болон говийн бүс нутагт хэрэгжих төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон танилцуулга өглөө.

Уулзалтад нутгийн иргэд идэвхитэй оролцож, сум орон нутагт тулгамдаж буй асуудал, шийдвэр гаргах түвшинд орхигдуулсан асуудлаар санал бодлоо илэрхийлэв. Тухайлбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Шивээ хүрэн боомт хүртэлх автозамыг тавихад Тост тосон бумбын нуруу, Сухантын голын эх зэрэг тусгай хамгаалалттай газар нутаг өртөж байгаад сэтгэл зовинож, замын трасс өөрчлөх санал гаргав.

Мөн тээврийн жолооч нарын нийгмийн асуудал, цалин урамшууллаа цагт нь авч чадахгүй байгаа байдал, автотээврийн төвтэй болох шаардлага үүсээд байгаа, уурхайн нөлөөлөл тоосжилт ихсэж байгаа зэргээр иргэд маань санал бодлоо хэлж ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ