• Парламентын бүлэг

  • МАХН-ын бүлгийн шийдвэрээр ажилласан ажлын хэсэг

  • Ажлын хэсэгт орж ажилласан байдал

  • УИХ-ын МАХН-ын бүлгийн ахлагчийн шийдвэрээр “Эх орны хишиг” сангийн тухай хуулийн төсөл дээр МАХН-ын бүлгийн дүгнэлт боловсруулах ажлын хэсэгт ажиллав.
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын үйл ажиллагаатай болон хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаа.
  • Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг боловсронгүй болгох, тус салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Тавантолгойн нуурс, Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн хүрээнд Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар с...
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн УИХ-ын шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичгийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Хохирогчдод нөхөн олговор олгох тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • Хилийн хяналтын байгууллагуудын болон Монгол, Хятадын хилийн зарим боомтын үйл ажиллагаа, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсэгт ажиллаа.
  • “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийг ЗТБХЯам, Нийслэл, дүүргийн засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбоо хэрхэн хэрэгжүүлж буйг шалгаж, дүгнэлт гаргаж Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаа....
  • Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцах, хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав.
  • УИХ-ын Ж.Энхбаяр  “Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллав.
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2009 оны хаврын чуулганы хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллав.
1205 мэдээ