• 2005 оны 7-р сарын 19-нд Засгийн газарт БЗД-ийн 5,13.14-р хороонд үерийн далан барих сэргээн засварлах талаар хийсэн ажил,  тэдгээрийн явц цаашид хийх ажлын талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн тухай асуулга тавьж хариултыг бичгээр тавив.
  • Засгийн газарт 2008 оны 2-р сарын 20-нд 2008.01.15-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны протоколоор өгөгдсөн үүргийн хэрэгжилт. 1971 оны нууц протоколыг Үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр ОХУ-д байр сууриа албан ёсоор тавьсан эсэх, энэ талаар гарсан  үр дүн, шийдвэрлэх саналын тухай асуулга тавив. Хариуг нь бичгээр авлаа.
  • Дэлхийн санхүүгийн хямрал, эдийн засгийн уналтын нөлөөллөөс шалтгаалан 2009 онд Монгол улсын хувьд зарим нэгэн хүндрэл бэрхшээл учрах болоод байгаа энэ цаг үед Засгийн газрын зүгээс зөвхөн дотоод нөөц бололцоогоо дайчлаад зогсохгүй, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд зайлшгүй чухал гэсэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийг гадаад эх үүсвэрээс олох, олон у...
  • Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг. Энэ сонгуульт албаныхаа хүрээнд олон ажлыг санаачлан зохиож ирсэн. Тухайлбал, тус улсын Нигата муж болон бусад хотуудад далайн шуурга, газар хөдлөлт болж, олон зуун хүн амь насаа алдаж, үлэмж хэмжээний хохирол учирсанд туслах санаачлагыг анхлан гаргасан ба энэ ажил орон даяар хүмүүнлэгийн аян болон өрнөсөн. Мөн, хоёр улсын найрам...
  • Ази, Европыг холбосон агаарын дөт зам манай улсыг дайран өнгөрдөг, аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөл бүхий орон болохыг Японы парламентын гишүүдтэй ярилцаж суухдаа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг онгоцны их засварын газар бүхий Олон улсын онгоцны буудлыг Хөшигтийн хөндийд барьж байгуулахаар санал гаргасан нь ажил хэрэг боллоо. Энэ төсөлд нийт 280 сая ам.доллар шаардагдаж буй бөгөөд уг төсөл нь Монгол...
  • Япон улсаас манай улсад хоёр шаттай, хөнгөлөлттэй зээл олгох асуудал 7, 8 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн боловч шийдэгдэж чадаагүй байсныг 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцож, гарын үсэг зурав. Үүнд УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувь нэмэр асар их байсныг хоёр талын албаны хүмүүс санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Энэ з...
  • Эдийн засгийн түншлэлийн эсхүл Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Японы талд анхлан тавьсан ба энэ нь Монгол улсын ерөнхийлөгчийн Япон улсад 2007 оны 2 сард айлчлах айлчлалын үеэр биеллээ олж, "Монгол Японы хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр" болж ёсчлов.
  • 2006 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2007 онд тохиосонтой холбогдуулан дээрх жилүүдийг тус тусын жил болгож урт хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг анхлан гаргасан. "Соёлын өдрүүд" нэрээр 7 хоногийн хугацаатайгаар харилцан зохион байгуулж байсан энэ ажлыг бүтэн жилээр явуулах болгож хугацааг нь нэмэгдүүлснэ...
  • 2009 оны 01-р сарын 14-ны өдрийн Төсвийн байнгын хорооны 01 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 6 дугаар дүгнэлттэй холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллав.
  • 2008 оны 12-р сарын 19 өдрийн  Эдийн засгийн байнгын хорооны даргын 14 дугаар тогтоолоор Эдийн çасаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, 2009 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан 2009 оны Хүнсний хөтөлбөр, болон мах, үр тарианы хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг дэмжих чиглэлээр улсын төсвөөс урьд жилүүдэд олгосон хөрөнгийн зарцуулалт, үр дүн...
  • 2008 оны 12-р сарын 19 өдрийн Эдийн засгийн байнгын хорооны даргын 10 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 03 тоот дүгнэлтийг УИХ хэлэлцэж УИХ-ын даргын 133 дугаар захирамж гарсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллав.
  • 2008 оны 12-р сарын 19 өдрийн Эдийн засгийн байнгын хорооны даргын 09 дугаар тогтоолоор Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 2008 онд авто замын салбарт хэрэгжүүлэхээр төсөвт тусгагдсан арга хэмжээний явц, 2009 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн сонгон шалгаруулалт, замын ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаатай Зам...
  • 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Монгол улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчийн 16 дугаар шийдвэрээр Дэлхий нийтийг хамарсан Санхүүгийн зах зээлийн хямралаас хамгаалах талаар авах арга хэмжээний  талаар УИХ-ын шийдвэрийн төслийг бэлдэх ажлын хэсэгт орж ажиллав.
  • 2008 оны 11 дүгээр сарын 12 өдрийн Монгол улсын их хурлын тогтоолоор “Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл” /PPP/ -ийг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг судлан үзэж дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Түр хороонд орж ажиллав.
  • 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монгол улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны 13 дугаар шийдвэрээр  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан.
1109 мэдээ