ЭНХИЙГ САХИУЛАГЧ НАРТ 14 АВТОМАШИН ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Батлан Хамгаалахын Сайд С.Бямбацогт НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй XIV ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн багт туулах чадвар сайтай “Toyota”маркийн 14 авто машин гардуулан өглөө.

Хүний нутгийн байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, ажиллагааны өндөр ачаалалтай үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийнханд цаашид үүргээ амжилттай үргэлжлүүлэхэд нэгж техникийн бэлэн байдал онцгой чухал байдаг тул үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаа дэмжиж, цаашид 73 нэгж техникийг үе шаттай шинэчилж, сэргээн сайжруулах ажил хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.


Холбоотой мэдээ
2025.03.12
2025.03.10
2025.03.05