С.Эрдэнэболд: Байгаль орчныг сэргээх, экологийн тэнцвэртэй байдлыг дэмжих төсөл хөтөлбөр, санаачилга бүрийг дэмжиж ажиллана
2025.04.07

С.Эрдэнэболд: Байгаль орчныг сэргээх, экологийн тэнцвэртэй байдлыг дэмжих төсөл хөтөлбөр, санаачилга бүрийг дэмжиж ажиллана

УИХ ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц. Туваан, УИХ ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, УИХ ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Батбаяр, Төв-Аймгийн удирдлагууд хамтдаа Жирмийн цагаан нуурыг сэргээх ажлыг эхлүүлэхээр болсон. 

Энэ ажлын хүрээнд “Эх байгал, нуур цөөрөм сэргээх төв” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга О.Цоодол Төв аймгийн Аргалант сумын нутаг дахь дуунд мөнхөрсөн “Жирмийн цагаан нуур”-ыг сэргээх төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдод танилцууллаа.

О.Цоодол гуай нийтдээ арав орчим га талбайг ойжуулах, ямар үе шат дараатай сэргээх тухайгаа нягт нямбай судалжээ. Мөн ойн болон, усны туршлагатай мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажиллаж буй юм байна.

Хөрсний доройтол, цөлжилт нүүрэлсэн энэ цаг үед, байгаль орчноо сэргээх, экологийн тэнцвэртэй байдлыг дэмжих төсөл хөтөлбөр, санаачилга бүрийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан