
2025.04.02
Г.Уянгахишиг: Мөрийтэй тоглоомыг хорихын тулд зөвшөөрлийг хуулийг сэглэлгүй тусгайлсан хуулиар зохицуулах ёстой
Эдийн Засгийн байнгын хорооны /2025.04.01/-ний хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг өөрийн байр сууриа илэрхийлснийг Гэрэл Мэдээллийн Агентлагаас тодруулав.
Тэрбээр "Мөрийтэй болон бооцоот тоглоомыг хориглох гээд зөвшөөрлийн хуулийг СЭГЛЭЖ БОЛОХГҮЙ. Казиногийн хууль шиг тусгайлсан хуулиар хориглох ёстой"-г тодотгов.