Намынхаа ойд Баруун бүсээ төлөөлөн ирсэн иргэддээ талархал илэрхийллээ
2025.04.08

Намынхаа ойд Баруун бүсээ төлөөлөн ирсэн иргэддээ талархал илэрхийллээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин журмын нөхдийн хамт Ардчилсан намын 35 жилийн ойн их хуралдаа хүрэлцэн ирсэн баруун бүсийн төлөөлөгчдөө  хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлж, гишүүдтэйгээ нүүр тулан уулзалдаж нэгэн мөчийг хамтдаа өнгөрүүллээ. Мөн сонгуулийн үеэр амжилттай ажилласан аймаг сумдууддаа талархал илэрхийллээ.