Улсын Их Хурлын гишүүн таны мэдээллийг бид бэлдье
New design, new technology
2028.07.01

Улсын Их Хурлын гишүүн таны мэдээллийг бид бэлдье

Vip76.mn сайт нь 2008 оноос эхлэн УИХ-ын гишүүдийн хийсэн ажлыг олон нийтэд хүргэх зорилгоор мэдээ, мэдээлэл бэлтгэн мэдээллийн сан (big data) үүсгэж ирсэн.

Сайн засаглалыг бэхжүүлэхэд хөгжлийн гүүр болох зорилтынхоо хүрээнд VipExpert сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд экспертүүдийн дунд онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг сэтгүүл дээрээ нийтлэнэ.

УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан "VIP76+" шинэ сайтыг бид 2024.10.01-нд ашиглалтад оруулахаар зорьж байна.  

УИХ-ын гишүүн таны вэб хуудсыг үүсгэж, мэдээ, мэдээллийг бэлтгэн оруулах дараах үйлчилгээг санал болгож байна

  • Санаачилсан хууль, ажлын хэсэг ахалсан хууль
  • УИХ-ын чуулган, байнгын хороон дээр хэлсэн үг
  • УИХ дахь бусад ажлууд
  • Тойрогтоо хийсэн ажил
  • Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг шүүж оруулах.
Жишээ: http://uchral.mn/

1. Бидний давуу тал

  • Англи, Монгол хэл дээр мэдээллээ оруулж болох ба өөрийн домэйн хаягаа холбох боломжтой.
  • Бид мэдээллийг цаг тухайд нь бэлтгэн оруулахаас гадна УИХ-ын гишүүний зүгээс админ эрхээр нэвтэрч мэдээгээ оруулах боломжтой.
  • Экспертүүдийн дунд онлайн хэлэлцүүлэг өрнүүлэх дэд системийг давхар хөгжүүлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнг “VipExpert” сэтгүүлд нийтэлж, экспертүүдийн гарт хүргэх бөгөөд тус сайтад салбар бүрийн экспертийн санг бүрдүүлдэг.
  • УИХ-ын гишүүний мэдээллийг сангаас устгалгүйгээр дата архивыг бүрдүүлдэг. (Жишээ: 2008-2012 оны парламентын гишүүд)

2. Хамгийн өндөр хандалт 

Vip76.mn сайт нь тасралтгүй 16 жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас гүүгл хайлтын эхэнд гарч ирдэг.  Тиймдээ ч архивын мэдээний хандалт өдөр бүр өссөөр байна.

3. Сошиалд ТҮГЭЭХ

УИХ-ын гишүүний хийж буй онцлох ажлын ПР мэдээг бэлтгэж давхар сошиалд нийтлэн, зорилтот хэрэглэгчдэд бүүст хийн хүргэдэг.

4. Тайлан бэлтгэх 

Жилд УИХ-ын гишүүний 100-150 орчим мэдээ нийтлэгддэг. Сайтад мэдээ нийтлэгдэх бүрд таны гар утас руу мэссэжээр эсвэл мэйлээр мэдэгдэнэ. Мөн жилийн эцэст сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл болон хандалтын тайланг хэвлэн гарт тань хүргэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН ТА ӨӨРИЙН АЖЛАА БОДИТООР ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Парламентын үйл ажиллагаа эхэлсэн 3 дахь жилээс "УИХ-ын гишүүд хэрхэн ажилласан бэ" гэх агуулгаар дараах байдлаар үнэлгээ авч олон нийтэд мэдээллэдэг. Үүнд,

1. Экспертийн үнэлгээ. Салбар бүрийн 500 орчим экспертүүдээр УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгүүлж, үүний үр дүнд "Монгол Төрийн Түшээ" сэтгүүлийг эрхлэн гаргадаг.

2023.12 сар

2. Рейтинг тодорхойлох судалгаа. Тойргийн иргэдээс телемаркетингийн аргаар судалгаа авч, рейтингийг тодорхойлж, дэлгэрэнгүй тайланг гишүүн тус бүрт гаргаж өгдөг. (Мэдээний линк)

https://vip76.mn/content/90790

VipExpert сэтгүүл 

УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхлэн хийсэн ажлынхаа тайланг сонгогч олон түмэнд хүргэж, мэдээллээ цаг алдахгүйгээр оруулахыг урьж байна.

Хамтран ажиллах гэрээний дүн: 5 сая.төгрөг (жил)

Холбоо барих: 80107678, 80327678