УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Байнгын хорооны санал дүгнэлтэд миний хэлээгүй зүйл тусгагдсан байна. Үүнийг протоколд залруулж оруулъя гэж бодлоо. Прокурорын ёс зүйн хуулийг боловсруулна гэж яриагүй. Прокурортой холбоотой ёс зүйн асуудлуудыг шийдэх байдал хаалттай байгаа. Зөвхөн прокурорууд өөрсдийнхөө асуудлыг шийдэж байгаа. Ил тод хөндлөнгийн байр сууринаас хандах ёстой шүү. Бусад шүүгч, өмгөөлөгчид шиг. Энэ талаарх хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгоорой гэдэг зүйл хэлснийг бие даасан хууль гаргах юм шиг, ёс зүйн асуудлаа шийддэггүй юм шиг байнгын хорооны хурлын протоколд бичигдсэнийг залруулъя. Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ-д зөвшилцөхөөр оруулж ирсэн саналыг дэмжиж байна. Цахим мөрийтэй тоглоомын асуудалд прокурорууд маань анхаарч OneXBEt-ийг дагасан, SportBet-ийг халхавчилж цахим казино тоглоод байгаа хууль бус үйлдлүүдэд онцгой анхаараарай.