Эрчист Монгол нэгдлийн харьяа уул уурхайн бус төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзлаа
2025.04.11

Эрчист Монгол нэгдлийн харьяа уул уурхайн бус төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзлаа

Төрийн өмчит компани нийтийн өмчийг ашиглан баялаг бүтээх гол зорилготой.Тиймээс улс төрөөс ангид, ил тод нээлттэй, үр ашигтай, сайн засаглалтай байх ёстой.Ингэхдээ төрийн зайлшгүй хийх ёстой чиг үүргийг хувийн хэвшилтэй өрсөлдөж бус хамтарч, хариуцлагатай ажилладаг зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал.

Аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх нь төрийн өмчит компанийн ажилдаа баримтлах гол зарчим байх ёстой.Үр дүнд төрийн өмчит компанийн эдийн засгийн үр өгөөж, бүтээмж, өрсөлдөх чадвар дээшлэхээс гадна тэдэнд итгэх иргэдийн итгэл сэргэх ёстой.