ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
2025.05.12

ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

2024.10.29-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Скляр Роман Васильевичий хамт гарын үсэг зурж, баталгаажуулсан тус хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр настны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, нийгмийн баталгаа сайжирна.

Тодруулбал,

  • Монгол Улсын иргэн 1998 оноос өмнө Монгол Улс болон БНКУ-д ажилласан жилээ нэгтгэн тооцуулан Монгол Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,
  • Монгол Улсын иргэн 1998 оноос хойш БНКУ-д шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаанд ногдох хуримтлалын тэтгэврийг БНКУ-аас тэтгэвэр авах,
  • Казахстан Улсын иргэн 1998 оноос өмнө Монгол Улс болон БНКУ-д ажилласан жилээ нэгтгэн тооцуулан Казахстан Улсаасаа өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэнэ.
  • Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 3,115 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.