2025.04.16
Ж.Энхбаяр: ЕАЭЗХ-той түр гэрээ хийх нь сайн, муу хоёр талтай. Бид эхлээд дотоодын үйлдвэрүүдээ хамгаалах бодлогоо гаргах ёстой
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ асуудлыг хэлэлцлээ.