Р.Сэддорж: Төрийн өмчийн компаниуд тээврийн салбар руу орсноор энэ хуулийг засах шаардлага үүссэн
УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Биржийн тухай хууль үнэ өсөлтийн үед , сайн явж байсан. Сая мэдээлэлд 47 арилжаа хийгдэж, 12 нь амжилттай болсон байна. Тэгээд өөрчлөх шаардлагатай гэж үзээд, Засгийн газраас орж ирлээ. Төрийн өмчийн компаниуд тээврийн салбар руу орсноор энэ хуулийг засах шаардлага үүссэн гэж үзэж байгаа юм. Худалдан авагч компани нь юугаараа тээвэрлэх нь худалдан авагчийнх нь асуудал. Мөн хэзээ гаргах нь бас худалдан авагчийнх нь асуудал байвал, ийм өрсөлдөөнтэй тээврийн бизнес тэндээ явах боломжтой. Одоо тээврийн компаниуд бүгд хүнд байдалд орж дампуурсан.
Ганц нэг болон хэдхэн машинтай тээврийн компаниуд хүнд байдалтай, маш их зээлийн дарамтад байна гэж иргэд хэлж байна. Ийм учраас энэ хуулийг дэмжинэ. Эрдэнэс Монголоос асууя , жонш, төмөр, зэс, нүүрсийг биржээр борлуулж байгаа гэсэн мэдээлэл авсан. Хэдэн тонн зэс, нүүрс хил дээр агуулах нь дүүрчхээд байгаа вэ? Төмөр хэдэн тонн гарч, одоо ямархуу байдалтай байна.Чингэлэг тээвэр, задгай тээвэр 2 хэдэн хувьтай байгаа вэ? Үүний ард олон тээвэрчид, иргэдийн хувь заяа байгаа шүү.
Хуулийн төсөлд тээврээ салгаж оруулсан нь маш зөв. Багц бол үнэхээр томдсон асуудал. Ийм өндөр багцаар Хөрөнгийн бирж дээр дуудлага худалдаа зарлахадхамгийн том компани л авна. Үүнээс болж, түгжрээд байгаа юм биш үү? Эрдэнэс Монгол хос замаа яасан бэ? Төмөр замын хил холболт дуустал нэг жил гаруй болно. Цогтцэцийгээс Гашуун сухайт хүртэлх хос зам хийж байгаа компани таг болсон. Үүн дээртодорхой тайлбар өгнө үү.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn