2025.04.17

А.Ганбаатар: Гараан дээр нэгэнд нь пүүз, нөгөөд нь бакал өмсүүлчхээд уралдуулах буруу. Тэгш байх зарчим байх ёстой!

УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Ардчилсан улсыг ардчилсан байлгах гол зүйл нь шударга сонгууль. Шударга сонгуулийн гол хэмжүүр ерөөсөө л "тэгш боломж". Сонгуулийг бүгд мэдэж байгаа. Гараа бариа хоёр л байгаа шүү дээ. Гараан дээр нь нэгэнд нь пүүз, нөгөөд нь бакал өмсүүлчхээд уралдуулна гэдэг буруу

Нэгдүгээрт, 44.6-д УИХ-ын гэдгээ аливаа этгээд гээд сольчихсон байгаа нь "нүглийн нүдийг гурилаар хуурч" байгаагаас өөрцгүй! Аливаа этгээд дотор чинь гишүүн орж байгаа. Гишүүнд заавал давуу байдал үүснэ. Хэрвээ тэгш боломж олгох гэж байгаа 44.6 байх хэрэггүй. 1 сарын 1-нээс сурталчилгаа, уулзалтыг хаачих ёстой. Тэгээд л 18 хоногтоо л үз л дээ. Хэрвээ УИХ-ын гишүүд өөрсдийгөө сурталчлах гээд байгаа бол 3,5 жил чинь хангалттай. Тайлан тавиад болоо ш д. Асуудлыг шийдэж байгаа биш харин асуудал ургуулж байгаа асуудал болчхоод байгаа юм. Тэглэх зарчмаар энийг шийдээч ээ!

Хоёрдугаарт, сошиалаар өөрсдийгөө сурталчлах боломж байгаа. Заавал цаасан материал тарааж, хөдөө гадаа явж зар чирэгдэл болж, уулзалт хийж, олон хүн үймүүлэх ямар хэрэгтэй юм. Тиймээс 1 сарын 1-нээс уулзалт, хэвлэмэл материал, сурталчилгаа, сошиалаас бусад бүх юмыг хаах хэрэгтэй. Тэгж гэмээ нь тэгш боломж, сонгогдох сонгогдох эрхийг хангасан болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан