
2025.05.26
Таван шарын 12-р сургуулийн орчныг иж бүрнээр тохижуулж байна
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан Улс, нийслэл, дүүргийн төсөв дээр суулгасан тохижилт бүтээн байгуулалтын ажлууд ээлж дараалан ашиглалтад орсоор байна.
Эдгээрийн нэг болох дүүргийн 18 дугаар хороо буюу Таван шарын 12 дугаар сургууль, 79, 90 дүгээр цэцэрлэгийн ойр орчимд газар чөлөөлж явган болон авто зам бүхий гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай иж бүрэн тохижилтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Тус бүтээн байгуулалтыг хүүхэд, багачууд, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган орчныг сайжруулах зорилгоор 1221.87 м2 явган хүний зам, 2000.23 м2 авто зам болон зогсоол, 233 м2 бетонон зам, 417 м2 зүлэг, 100 ш гоёлын бут, 35 ширхэг гэрэлтүүлэг гэх мэт иж бүрэн тохижилттой хийж буй юм.