Хар жагсаалт халагдлаа
УИХ-ын гишүүн Э.Батшугар
2025.05.16

Хар жагсаалт халагдлаа

УИХ-ын чуулганы 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар онцлов.

Хууль батлагдсанаар дараах эерэг өөрчлөлтүүд бий болно:

  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
  • Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
  • Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
  • Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Иргэдийг хохироож, эрхийг нь зөрчиж буй хар жагсаалтыг халж чадвал маш сайн

Их чухал хууль явж байна. Зээлжих онооны зээлжих чадварын онооны систем нэвтрүүлээд явна гэдэг бол маш зөв асуудал. Гэхдээ хэд хэдэн тодруулах асуулт байна. Саяхан манай Хөвсгөл аймгийн Мөрөн хотод "Шинэ мөрөн" худалдааны төв шатсан. 260 түрээслэгчийн асуудал энд хөндөгдөж байгаа. Арилжааны банкнуудаас асуухад 5 орчим тэрбум төгрөгийн зээл гарч ирж байгаа. Зээлжих оноо гэдэг нь зээлээ аваад хариуцлагатай төлөөд явдаг процессууд. Зээлээсайн төлөх тусам зээлжих оноо дээшлээд, тэр хэмжээгээр банкнууд зээл олгох дээрээс нь хүү буурах боломжууд бүрдэж байгаа гэж харж байна. Эргэлтийн хөрөнгөгүй, барьцаагүй болчихсон, худалдаалж буй бараа бүтээгдэхүүнгүй болчихсон. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Шинэ мөрөн худалдааны төвийн хохирогчид маш хэцүү байдалд байгаа. Бүгдээрээ зээлтэй. Ийм асуудал үүсэхэд зээлийн мэдээллийн тухай хуульд тодорхой зохицуулалт орсон уу. Хар жагсаалт алга болно гэж тооцож байгаа. Энэ бол маш сайн, хэрэглэгчийг иргэдийг хохироож байгаа эрхийг нь зөрчиж байгаа нэг том асуудал. Зээл төлж чадаагүй л бол жагсаалт руу ордог гэж ойлгож байгаа. Үнэхээр хар жагсаалтыг халж чадах уу? Зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Вьетнам улс зээлийн онооны систем нэвтрүүлснээр зээлийн хүүг 18-14% болгож бууруулсан туршлага байна. Маш сайн үзүүлэлт. Нөгөө талдаа Ахмадууд банкан дээр очоод зээлийн оноо авах байтугай зээлд хамрагдаж чадахгүй, ялгаварлах бодлого явагдаж байна. Энэ нь зээлжих чадварын оноотой холбоотой асуудал дээр нөлөөлөл үзүүлэх үү.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн

Зээлжих чадварыг оноогоор дүгнэх нь нийгэмд санхүүгийн сахилга бат, хариуцлагын ухамсрыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой

Зээлжих чадварыг оноогоор үнэлж тогтоох энэ аргачлалыг нэвтрүүлэх санааг дэмжиж байгаа. Сая А.Ариунзаяа гишүүн ярьж байна. Энэ бол сайн зээлдэгч эмэгтэйчүүдийн хувьд боломжийг нээх аргачлал орж байна гэсэн санаануудыг ярилаа. Эмэгтэйчүүд зээл авахад барьцаа хөрөнгийн асуудал нэлээд хүнд байдаг. Эмэгтэйчүүдийн үл хөдлөх хөрөнгийг эзэмших хувь нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин бага. Газар эзэмших, өмчлөх нь зургаа дахин бага учраас зээл авах үед барьцаа хөрөнгө нь том даваа болдог.

Оноогоор дүгнэхэд зээлжих чадвар нь үнэхээр сайн байгаад оноо нь өндөр байвал барьцаа хөрөнгө шаардах явдалд уян хатан байдал үүсэх боломжтой юу үгүй юу. Тэгэхээр зээлийн нөхцөл нь илүү уян хатан болох, хүү нь магадгүй багасах боломж бүрдэх үү? гэдгийг нэгдүгээрт асуумаар байна.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж

Аппликэйшний зээлИйг хэтэрхий хялбар, хурдан шуурхай авч байгаагаас үүдэн иргэд өрийн сүлжээнд орж байна!

Зээлийн хар жагсаалтын хугацаа дээр яагаад олигтой хөдөлгөж чадахгүй байгна. Нэг удаагийн утасны төлбөрөө тухайн сардаа төлөөгүй байж болно шүү дээ. Энэ мэтийг банктай энэ мэтээр холбох шаардлага байхгүй. Тэр хүн нэг сард ямар нэгэн шалтгаанаар төлөөгүй байж болно. Ингэлээ гээд банкны хар жагсаалтад 6 жилээр ордог нь ямар учиртай юм бэ? Том зээлдэгч нарыг бол ойлгож байна. Иргэдийн нийтлэг зээлдэг хэмжээний хугацааг 2-3 жил болгож болохгүй юу? Аппликэйшний зээл хэтэрхий хялбар, хурдан шуурхай авч байгаагаас үүдэн иргэд маань бол маш их өрөнд орж байна!Мэдээж хүний эрхийн асуудал ч гэсэн маш хялбар аргаар зээл аваад өрийн сүлжээнд ороод байгаа юм биш үү?

Анх зээл авч байгаа хүнийг муу зээлдэгч гээд хамгийн өндөр хүүгээр өгдөг байсан нь хэвээрээ байгаа юу? Оноотой болсноор тухайн хүний мэдээлэл сайн гэж харагдах уу? Зээлдэгчийн зээлийг төлж байгаа теллерийн алдаанаас болоод нэг төгрөгийн өр үүсээд тэр нь хамгийн муу гэсэн ангилалд орсон байсан тохиолдол гарч байсан. Энэ алдааг яаж хаасан бэ? Зээл авах гэж байгаа хүн оноо харах зөвшөөрлөө өгч байж л зээл авах эрх үүснэ. Тэгэхээр улиралд нэг удаа үнэгүйгээр оноогоо харах эрх заавал байх ёстой. Монгол банк гар утасны төлбөрөө төлөөгүй хүнийг хар жагсаалт руу оруулдаг. СӨХ-ны төлбөрөө төлөөгүй хүнийг банкны жагсаалт руу оруулдаг. Энэ асуудлыг Монгол банкнаас оруу оруулж ирэх байх. Үүн дээр ноцтой асуудлууд байгаа учраас тухтай УИХ-ын гишүүд сайтар ярилцах хэрэгтэй

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан