
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн хамт олон Улаанбаатар марафон 2025-д амжилттай оролцлоо
"Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн.
Энэ жилийн хувьд марафоны 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Улаанбаатар марафоны 10 жилийн ойгоор нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийн оролцогчид, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчдоос эхлээд олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид хүртэл 30 мянга орчим гүйгч оролцож байна.
Тэгвэл Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн хамт олон Улаанбаатар марафон 2025-д амжилттай оролцлоо.
"Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК"-ийн захирал Ж.Сандагсүрэн хэлэхдээ, Хамт олонтойгоо Улаанбаатар марафон 2025-д амжилттай оролцлоо. Марафон гүйлтэд оролцохоор сонирхож байгаа хүмүүст үндсэн гурван зорилго байдаг. Өөрийгөө ялах, өрсөлдөгчөө ялах, эцэст нь түрүүлэх. Өөрийгөө болон өрсөлдөгчөө ялж, эхэлсэн замаа дуусгасан бүх тамирчдадаа амжилт хүсье гэв.

Сэтгүүлч