
2025.05.23
УЛААНБААТАР ХОТОД ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛНА
Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах төслийн үндсэн хэрэгжүүлэгчээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, төслийн судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Хөдөө аж ахуйн их сургууль, “Тяньжин хүнс групп” ХХК нь БНХАУ-ыг төлөөлж төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгжийн хувьд төслийг санхүүжүүлэх, хөдөө аж ахуйн шинэ технологи нэвтрүүлэх ажлыг хариуцах юм.
Дөрвөн улирлын хүлэмжийг ашиглалтад оруулснаар тухайлбал, 1300м2 талбайд хүнсний ногооны хөрсгүй тариалалт хийж жилд 99 мянган тонн навчит ногооны ургац авч нийслэлийн хүн амын хэрэгцээг хангаж, гадаадад экспортоор гаргахаар төлөвлөөд байна. Мөн 700м2 талбайд үйлдвэржсэн механик үрслэгээ жилд 6.048.000 ширхэг сайн чанарын үрслэгээ үйлдвэрлэх боломжтой юм.

Сэтгүүлч