2025.06.12

О.Алтангэрэл: "Хамгийн чухал нь алба хаагч, хамгийн чухал нь эрүүл мэнд" аян долоон сар үргэлжилж, 13 000 алба хаагчдыг хамрууллаа

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар "Хамгийн чухал нь алба хаагч, хамгийн чухал нь эрүүл мэнд" уриатай салбарын аян долоон сар үргэлжлэн амжилттай дууслаа. Өдөр бүр өргөсөн тангаргаа биелүүлж улс орон, олон түмний төлөө үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдынхаа эрүүл мэндийн төлөө санаачилсан ажил  цаашид жил бүр явагдах ёстойг энэ удаагийн үзлэг, оношилгооноос гарсан дүгнэлт үзүүлэлтүүд харуулж байна. 

Ачны хүрээнд салбарын орон орон нутаг дахь 13,000 алба хаагч болон гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрууллаа.

Энэ үзлэгийн үр дүнд бол нэлээд хэдэн анхаарууштай асуудлууд гарсан. Дотрын өвчлөл 50 гаруй хувьтай байна гэсэн тоо байсан. Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд бол нэлээн анхаарах шаардлагатай байна гэсэн ийм дүгнэлт гарлаа. Өнөөдөр энэ аяны хүрээнд эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учирчихсан байсан. Оношлогдоогүй бол туйлын хүнд байдалд орохоор, ийм тохиолдлууд нэлээд гарсан. Бид нар өөрсдөө хүний амь насны төлөө, бусдын сайн сайхны төлөө явдаг байж өөрсдийнх нь эрүүл мэндийн хувьд манай системийн албан хаагчид ямар эрсдэлтэй байна вэ гэдгийг бид нар энэ удаагийн аянаараа мэдэж авсан.

Бид үүнийг нэг удаагийн аян явуулаад өнгөрөх биш цаашдаа яг үүн дээр арга хэмжээ авч ажиллах ёстой, ажил үүргээ гүйцэтгэж, эх орныхоо өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж байгаа нийт алба хаагчид, тэдний ар гэр, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд за мөн тэр бүс нутагт алба үүргээ амжилттай гүйцэтгээд өнөөдөр гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмад ажилтнууд гэх мэтийн энэ олон мянган улсуудын эрүүл мэндийн төлөв байдлыг тодорхойлох "Хамгийн чухал нь алба хаагчид хамгийн чухал нь эрүүл мэнд" зорилтот арга хэмжээг амжилттай зохион байгуулсан эмч,эмнэлгийн ажилтнууд, өөрсдийнхөө чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажилласан ХЗДХЯ-ны системийн бусад байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье ээ.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа