2025.05.26

Ц.Идэрбат: Тэтгэврийн зээлийн хэмжээг хэзээ өөрчлөх вэ, хүлээлт их байна

УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Биднийг хөгжлийн бодлогоо ярьж байх хооронд Монгол Улсын инфляцад гол нөлөө үзүүлдэг шатахууны үнэ, нэг шөнө 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Энэ үнийн нэмэгдэл бидний энэ төлөвлөгөө, хамаг юмыг баллах эд шүү дээ. Инфляц дагаад өснө, ардаа асар их хортой үр дагавартай. Энэ шатахууны үнийн нэмэгдэл ер нь үнэхээр дэлхийн зах зээл дээр унаад, буугаад байна гээд байгаа. Манайд яагаад нэмэгдээд байна вэ? Энэ "чоно борооноор" гэдэг шиг юм болов уу? Үүнийучрыг нь олж, хэрвээ "чоно борооноор" гэдэг юм бол хариуцлагыг нь ахиухан, хатуухан тооцдог төр байхгүй бол, ингээд энэ олон түмнийг бухимдуулж, савлуулаад арай хэтэрч байна. Зүүн бүстэй холбоотой 50км зам засна гэж үндсэндээ 3-4 жил боллоо. Энэ Дэлхийн банкны санхүүжилтээр явж байгаа энэ зам засагдах уу? Тендерийн араас Их хурлын гишүүд утасдаад, яваадбайх нь ашиг сонирхлын зөрчил гаргачих гээд хэцүү юм. Үүн дээр тодорхой тайлбар хэлээч.

Бүсийн зөвлөлийн хурал хийж байхдаа, аялал жуулчлалын 4 улирлын бизнест зориулж 6%-ийн хүүтэй зээл олгоно гэсэн. Энэ хэзээ яаж олгогдох вэ. Манай зүүн бүс ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр дээр аялал, жуулчлалын бүс болгож зарлагдчихсан. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд яаж олгогдох вэ? Тэтгэврийн зээлийг 70:30 болгоод, 2-3 жил байж болохгүй, учир шалтгаан байгаад байна. үүнийг хэзээ өөрчлах вэ? 10 жилийн өмнөх тэтгэврийн зээлийн зарцуулалт, өнөөдрийн нөхцөл байдал маш өөр болчихсон байна. Цаг үеэ мэдрээд энэ ахмадуудад боломжийг нь нээгээд өгчхөж болдоггүй юм уу.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа