2025.05.29
Ж.Батжаргал: Малын үүлдэр угсааг сайжруулахтай холбоотой ажлын далайцыг нэмэгдүүлмээр байна
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025.05.29-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Малын генетик нөөцийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Нэгдүгээрт, малын үүлдэр угсааг сайжруулахтай холбоотой ажлыг далайцыг нь өргөжүүлмээр байна. Тэр дундаа малын удмын сан дээр байж байгаа үрийн банк гэдгийг сайжруулах хэрэгтэй. Цөм сүргийнхээ асуудлыг давхар яримаар байна. Ингэж гэмээ нь МАА-н салбарын үр ашгийг дээшлүүлэх тухай асуудал яригдана.
Хоёрдугаарт, МАА-н салбарыг шинжлэх ухаанч, тодорхой судалгаа хөгжүүлэлт дээр тулгуурлаж явуулах тухай асуудал. Яаманд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нь өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яаман дээрх хэдэн хүрээлэнгүүдээ татаад авчихсан. Зүгээр л нэг амьдрах төдий зардалтай. Ямар ч захиалгат судалгаа хөгжүүлэлтийн төсөвгүй. Үлгэн салган хүрээлэнгүүд яваад байх хэрэг байна уу! ХАА-н салбар нь байгаль цаг уурынхаа хамааралтай буюу эрсдэлтэй салбар юм. Үүнийг үр ашигтай, салбарт ажиллагсад бодит орлоготой, амьдралын чанартай байлгая гэвэл эрхэлж байгаа аж ахуйг нь байгаль цаг уур, гаргаж ирж байгаа ашиг шим, түүхий эдийн боловсруулалт, үнэ цэний асуудал ч тэр тодорхой судалгаа, тооцоолол, технологи дээр тулгуурладаг байх тухай асуудал байгаад байна. Энэ үүднээс би МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн, газар тариалан, ургамал газар тариалангийн хүрээлэн гэх мэтийг яаманд нь өгөх талын асуудлыг судалж, байнгын хороо тогтоол гаргаж өгөх хэрэгтэй. Тэрнийхээ дагуу тэр ЗГ судалгаа тооцооллоо хийж, бүтцээ зөв болгох талын асуудал руугаа явмаар байна.
Гуравдугаарт, залуучуудын гаргаж ирж байгаа ажлын хэсгийг дэмжье. Гэхдээ юм дэмжихэд учиртай. Яагаад Төрийн баяр наадмын тухай хуульд сумдын баяр наадмыг нэг өдөр хийхээр хуульчилсан бэ. Гэтэл манай Их хурлын гишүүдээс үүдээд энэ болохоо байчхаад байна. Өөр өөрийнхөө аймаг гэдэг юм уу сумдад наадмуудыг өөр өдөр хийлгээд үймүүлээд байна. Уг нь сум болгон нэг өдөр наадмаа хийвэл улс янз бүрийн наадмуудтайгаа давхцаад, тухайн орон нутгийн иргэд нь сум орон нутагтаа баяр наадмаа хийж, наадах бололцоог нь бүрдүүлж өгч байгаа юм. Үүний утга учрыг ойлгож баяр наадмын хуулиа нэг мөр хэрэгжүүлмээр байна.
Дөрөвдүгээрт, Адуу эрлийзжүүлэх сонирхол яваад байгаа нь наадмуудыг өөр өдөр хийгээд байгаатай холбоотой.

Сэтгүүлч