УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан /2025.05.28/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Баярбтаатар үг хэлэв.
Хоёр байнгын хороо хамтраад хуралдаж байна. Байнгын хорооны 36 гишүүнээс 6 гишүүн байна. Парламентад тангараг өргөсөн УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралд суух үүрэгтэй. Сүүлдээ ирцэндээ ороод өгөөч гэж гуйдаг хэмжээндээ очиж байна. Ажлын хэсгийн гишүүд 20 гаруй хүн сууж байна. Тэгтэл бид энд 5,6 гишүүн л сууж байна. Цаашдаа төрийн ажил ингэж явдаг байх юм уу. Болно бүтээнэ, хийнэ, хэрэгжүүлнэ гэж л бүгд орсон.
Хууль тогтоох, гүйцэтгэх хоёроо ялгаж салгамаар байна. Хууль тогтоох буюу УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, гүйцэтгэх засаглалын албан тушаалтнууд холилдоод суучихсан. Эрх мэдэл, чиг үүргийн хувьд өөр шүү. Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Аудит, Статистик шууд иргэнд үйлчилдэг байгууллага биш. Төрийн албаны реформ хийнэ гээд өмнө нь ярьсан. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр 9хувь бууруулна гээд шууд тоо тавиад орж ирсэн.Хэрхэн бууруулах вэ гэхээр хариулж чадахгүй. Данхар бүтцээ яаж багасгах вэ? Энэ чинь дахин инжернечлэл. Дахин инженерчлэлээ ойлгохгүй байж баахан төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулчихсан байна. Үүн дээр хэн хариуцлага хүлээх юм. Та бүхний хийж байгаа мэдээллийг харахаар бүгд ялгаатай байна.Ойлголт буруу зөрүүтэй байна.Энэ чинь миний яриад байгаа засаглалынхаа эрх мэдлийг эхлээд ялгаач ээ.Цаашдаа хууль тогтоох, гүйцэтгэх хоёр нь холилдоод байх уу. Төрийн албаны реформ чинь энэ.Үүнийгээ засаж байж дараа нь дахин инженерчлэлийнхээ асуудлыг ярихгүй бол дахиад л төсвийн хөрөнгө нь элсэнд асгасан ус шиг л шингэнэ.Тэгэхээр эдгээр зүйлүүдээ нэлээн нухацтай харж үзмээр байна. Төрийн албаны реформоо хийхдээ. Данхар бүтцээ бууруулахын тулд нэгдүгээрт, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн ялгааг гаргана. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээ, гуравдугаарт, хяналт. Тэгээд үр дүн. Ерөөсөө л инженерчлэл чинь энэ.Эдгээр зүйлүүдээ системчлэхгүй бол дахиад үр дүнгүй болчихвийдээ. Баталсан тогтоол хэрэгжихгүй УИХ-аар гарчихвийдээ гэсэн болгоомжлол байна. Үүнийгээ дахин ажлын хэсгийн түвшинд системчилсэн нь зөв байх гэсэн саналтай байна.