УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Гадаадад байгаа Монгол иргэд "И-Монголиа"-гаар төрийн үйлчилгээг хялбар авч, сонгуульд цахимаар оролцдог болно
2025.05.28

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Гадаадад байгаа Монгол иргэд "И-Монголиа"-гаар төрийн үйлчилгээг хялбар авч, сонгуульд цахимаар оролцдог болно

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороогоор Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн.

Энэ талаар байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.