Б.Өлзийбат: Удирдлагууд нь иргэдийхээ орон нутгийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг хангах үүрэгтэй
2025.05.30

Б.Өлзийбат: Удирдлагууд нь иргэдийхээ орон нутгийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг хангах үүрэгтэй

Баянхонгор аймгийн ИТХ-аас “Иргэн таны хүч” ТББ-ын санаачилга +768 иргэдээс гарсан санал хүсэлтийг үндэслэн ашигт малтмал, агаарын бохирдол, газар олголтын асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

“Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүн хяналт”-ын ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах урьдчилсан хэлэлцүүлгийг Иргэн та хүч ТББ-ын тэргүүн Б.Өлзийбат даргалан явууллаа.

Тэрбээр "Иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. ИРГЭНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЁСТОЙ. Баянхонгор аймгийн ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАЖ, ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ, ХУУЛЬ ДЭЭДЭЛЖ АЖИЛЛАХЫН ТӨЛӨӨХ Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын дарга Э.Энхбат, Аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан бидний байр суурь нэг гэж ойлгож байгаа" гэв.

"Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолтын ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүн, хяналт"- ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ 2025.06.16-нд Баянхонгор аймагт болно.